Хаан банкны сүлжээ хэвийн явагдаж эхэллээ

ХААН банкны өнөөдөр ажиллаж буй 18 салбар ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Учир нь өнөөдөр тус ​банкны сүлжээ тасарч, хэсэг хугацаанд бэлэн бус гүйлгээнд саатал гарсан ба бүх АТМ машинууд ажиллахгүй, өөр банкны АТМ-д картаа уншуулахаар зарлага нь гарсан хэрнээ мөнгө нь гарч ирэхгүй байгаагаас болж олон иргэн хохироод байгаа аж. Тус банкны ажилчдын хэлж буйгаар сүлжээ хэсэг хугацаанд тасалдсан байсан ч яаралтай арга хэмжээ авсний хүчинд сүлжээ хэвийн ажиллагаанд орсон байна. Харин мөнгө нь бэлэн мөнгөний машинаас гарч ирээгүй хохирсон иргэд өргөдөл бичиж өгөх хэрэгтэй гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)