ХААН БАНКНААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “RISE” ШИНЭ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Тун удахгүй тохиох хичээлийн шинэ жилдээ бэлэн үү? Хэрвээ оюутны амьдралд хөл тавихад хараахан бэлэн биш байгаа бол та анхаарлаа түр нааш хандуулаарай. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого болон компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас их дээд сургуульд элсэн орж буй шинэ оюутнуудад зориулсан “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Аливаа бүхний эхлэл хэзээд мартагдашгүй дурсамж үлдээдэг, иймд оюутан цагийн гайхалтай дурсамжийг тань аз жаргалтайгаар мөнхлөхөд дэмжлэг үзүүлэх энэхүү хөтөлбөр нь хувь хүний хөгжлийн болон соёл урлагийн арга хэмжээ, мэдээлэл туршлага солилцох уулзалт зэрэг олон шинэлэг боломжоор дүүрэн. Үүгээр ч зогсохгүй шинэхэн оюутан та ХААН Банк Сангийн хамт олонтой нэгдэж, сайн үйлсийн арга хэмжээнд гар бие оролцох боломжтой.

Хөтөлбөрт хамрагдахын тулд шинэхэн оюутан та 2019 оны 9-р сарын 10-ны өдрөөс өмнө бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд өөрийн хүсэл зорилгоо нээлттэй илэрхийлж чадсан 1000 оюутан “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцох боломжтой болох юм. Яг одоо бүртгүүлэхийг хүсвэл энд дараарай. Эсвэл доорх зураг дээрх QR кодыг ашиглан бүртгүүлэх боломжтой.

“RISE” хөтөлбөр нь нээлтийн арга хэмжээнээс гадна 2019-2020 оны хичээлийн жилийн турш олон сонирхолтой, үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул оюутан та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

*Хөтөлбөрийн туршид та бүхнийг өөрсдийн усны сав, аягаа  авчирч хэрэглэн бидэнтэй хамт тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулахыг  уриалж байна.

Бид зогсолтгүй бүтээсээр...


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)