Фэйсбүүк компани сонгуулийн үеэр Монголд түр салбар нээж тѳлѳѳлѳгч ажиллуулна

Сонгуулийн үеэр хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараахаас сэргийлж Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм байна. 

"Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байна" хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга А.Лувсар-Очир мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)