Фунт стерлингийн ханш түүхэн дээд түвшиндээ хүрэв

“Найман шарга” валют арилжааны захад сүүлийн өдрүүдэд фунт стерлингийн ханш чангарсаар байна. Тус захын ченжүүд өчигдөр уг валютыг 3460 төгрөгөөр худалдан авч, 3510-аар зарж байв. Энэ нь нэг сарын өмнөхөөс 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханшаар фунт өчигдөр 3501.17 төгрөгтэй тэнцэж байсан нь сарын өмнөхөөс нэг хувиар чангарсан дүн боллоо. Төвбанкнаас зарласан дээрх валютын ханшийг хамгийн урт хугацаагаар буюу 2006 оноос хойш харахад энэ нь түүхэн дээд түвшинд тооцогдож байна.

Фунт стерлингийн төгрөгтэй харьцах ханш



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)