Фунтийн ханш 3250 төгрөгтэй тэнцлээ

фунт

Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр фунт стерлингийг 3250 төгрөгөөр худалдан авч, 3350-аар зарж байлаа. Энэ нь уг валютыг ченжүүд уржигдар 3275 төгрөгөөр авч байснаас 0.8 хувь буюу 25 төгрөгөөр доошилсон дүн болов. Харин Монголбанкнаас зарласан ханш нь 3281.07 төгрөг болсон нь уржигдрынхаас 0.1 хувиар өссөн гэсэн үг.

Ташрамд дурдахад, өнгөрсөн баасан гарагт олон улсын зах зээлд фунтийн ам.доллартой харьцах ханш сүүлийн гурван долоо хоногийнхоо доод түвшинд хүрээд байсан бол өчигдөр 0.2 хувиар өсжээ. Улмаар нэг фунт 1.231 ам.доллартой тэнцлээ. Өнгөрсөн долоо хоногт “ногоон”-ы эсрэг фунтийн ханш 1.6 хувиар доошлоод байсан аж. Мөн евротой харьцах ханш нь 0.2 хувиар чангарч, сүүлийн хоёр долоо хоногийн доод түвшнээсээ дээшлэв. Өчигдрийн байдлаар нэг евро 0.8859 фунттэй дүйж байлаа. Британийн санхүүгийн “эрүүл мэнд” өмнө нь таамагласнаас эерэг үзүүлэлттэй гарсныг “Reuters” агентлаг өчигдөр уламжилсан юм.

Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)