Франц улс “Мона Лиза”-гаа худалдаж магадгүй

Эдийн засаг нь хүндхэн байгаа Франц улсын өр хоёр их наяд еврод хүрчээ. Энэ өрөөс яаж салах талаар тус улсын албаны хүмүүс олон санал гаргасны дотор алдарт “Мона Лиза”-г худалдах тухай яригдаж байна. Хамгийн алдартай, хамгийн үнэтэй урлагийн бүтээл гэгддэг, Леонардо да Винчийн энэ алдарт зураг Луврын музейн хамгийн үнэт үзмэр юм. “Гиннес”-ийн ном бүтээгчдийн 1962 оны тооцоогоор уг бүтээл хамгийн багадаа 100 сая ам.доллараар үнэлэгдэх учиртай. Энэ нь одоогийн ханшаар тэрбум ам.доллар гэсэн үг. Гэхдээ Парисын 173 музейн ямар ч үзмэрийг зарж болно, ганцхан “Мона Лиза”-г л зарж болохгүй гэж олон хүн үзэж байгаа аж. Харин урлагийн хосгүй бүтээлүүдээ худалдах нь Францыг их өрнөөс хамгийн хурдан гаргах арга гэж үзэж буй зарим нь соёлын үнэт өв худалдахыг хориглосон тухай хуульд өөрчлөлт оруулах санал хүртэл гаргаад байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)