Франц Улсаас манай улсад нисдэг тэрэгний флот байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзав.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан гамшигтай тэмцэх чиглэлээр манай хоёр орны хамтын ажиллагааны туршлага өргөжин тэлж буйг цаашид хэрхэн урт хугацаанд тогтвортой үргэлжүүлэх талаар ярилцлаа.

Франц Улсаас манай орны Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний флот байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Төслийн ажлыг бүх талаар дэмжиж өгөхийг Элчин сайд Ерөнхий сайдаас хүслээ.

Шадар сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл авч танилцсан. Онцгой байдлын асуудал хариуцсан болон шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд Онцгой байдлын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх саналыг талархан хүлээн авч байна гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.

Өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг Францаас Монголд экспортлох тухай аж ахуйн нэгж хооронд зургаан жилийн өмнө хийгдсэн гэрээний хэрэгжилтийг хангуулахад Эрүүл мэнд, ХХААХҮЯ-аар дамжуулан анхаарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Элчин сайд Элизабет Барсак хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)