Франц иргэн "Анх-Отгон"-ы талаарх сонирхолтой бөгөөд хөгжилтэй постууд

Монгол Улсад коронавирусийн халдварт өвчин тээж ирсэн франц иргэний талаар сүүлийн үед цахим орчинд их "сэвж" байгаа харагдана. Халдварт өвчин авсан нь тогтоогдсон эхний хэдэн өдрүүдэд түүний биеийн байдал их хүнд байсан. Харин одоо монгол эмч нарын уйгагүй зүтгэлийн үр дүнд түүний бие тэнхэрч байгаа гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөө өглөө мэдээлэхдээ "Франц эрийн биеийн байдал сайжирч байгаа, нэг үеэ бодвол сэтгэл санаа нь их өөдрөг болсон" хэмээн онцолсон.

Хэдийгээр түүнийг эхэндээ монголчууд бухимдалтайгаар хүлээж авч байсан ч одоо бүгд түүнд эрүүл энхийг хүсэж байна. Бүр түүнд "Анх-Отгон" хэмээх нэрийг өгчээ. Энэ нэрний тухай мэдээлэл тийм ч газар авахгүй байх гэж бодтол, өнөө өглөө дэлхийд алдартай "Форбес" сэтгүүл дээр хүртэл түүнийг "Анх-Отгон" хэмээн дурдаж бичсэн байна. 

Тиймээс "Анх-Отгон"-ы талаарх хөгжилтэй бөгөөд сонирхолтой постуудыг түүвэрлэн хүргэж байна. 

Тэр ч байтугай бүр Анх-Отгонд зориулан шүлэг хүртэл зохиожээ.

Эйфелийн цамхагтай орноосоо "нэг юм" аваад ирсэн АНХ-ОТГОН ахдаа зориулав... 

Франц ахаа та эдгэнэ, барьц алдаж битгий бухимд, битгий гутар
Улсыг минь анхнаасаа хүндэтгэсэн бол уршигт үгийг сонсохгүй байлаа та
Аль ч орны ард түмэн амар амгаланг л хүсдэг шүү дээ
Азийн цээжин дэх Монгол түмэн асарч таныг эдгээх болно.

Өв уламжлалаа хойш тавиад улсаа бид хамгаалсан юм
Эцэг эхдээ ч золгохгүй тэвчиж эх орноо бид хайрласан юм
Харин та энэ хэцүү цагт хил хязгаараар минь нэвтэрсэн атал
Хорио цээрийн журмыг сахиж Хөх монголчуудыг хүндэтгэхгүй яав даа.

Гэсэн ч бид танд гомдохгүй ээ, гамшиг осол хэлж биш хийсч ирдэгийг бид мэднэ
Гурван саяулаа сайныг ерөөж гэрт чинь таныг эрүүл хүргэнэ.
Хал нь гаднаа хайр нь дотроо монголчууд
Халаглаж, хайрлан таныг эдгээхээр хичээж байна
Насан туршид чинь санаа тавьж "манай том толгойт гайгүй байгаа" гээд
Нааш цааш явсан бүгдээс сураглаж
Хэзээ ч өс санахгүйгээр
Хайрлах хүмүүс монголчууд шүү.

Харин та гэртээ харихдаа хөрстөд бүх хүн ижил гэдгийг ойлгоод
Ав адилхан хүн төрөлхтөн ази, европ, америк гээд адалж ялгарах хэрэггүй юм байна гэж,
Анх-Отгон гэдэг нэрийг ахиж битгий өвд гээд алсыг харж надад өглөө гэж,
Алтан нар, хөх тэнгэртэй эх орныг минь ахин дахин хүндэтгэн дурсаарай.

Монгол хүн, Монгол амь, Монгол бүхэн бидэнд үнэ цэнэтэй
Магадгүй дэлхийг аврах хүч Монголынх байж мэднэ
Мөнх бусын амьдралд мөнхийн юм шиг жаргалыг өгдөг эх оронд маань
Мөнгийг биш Монголыг минь илүү хүндэтгээрэй. Дэлхийд бас дуулгаарай.

(Бүх зүйл сайхан болж, Эх дэлхий эрүүл саруул, Эх орон минь мандан бадраасай гэж бичив. Д.Цолмон 2020.03.13)


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (95)