Франц иргэнтэй ойр байсан нийт 207 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гараад байна

Коронавирусийн халдвар авсан франц иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүний шинжилгээний хариу өнөө өглөө сөрөг буюу халдваргүй гарчээ. Мөн хоёрдугаар зэргийн хавьталттай 49 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Өчигдөр нийт 149 хүн халдваргүй нь тогтоогдсон бол өнөөдөр үүн дээр нэмэгдээд 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарав. Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай нийт 207 хүн шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдоод байна.

Түүнчлэн Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлагдсан Их Британи улсын иргэнээс авсан сорьцыг өчигдөр орой ХӨСҮТ-д шинжлүүлэхэд хариу нь СӨРӨГ гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)