Францын ЭСЯ-ны жолооч хүн дайрчээ

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Гадаад харилцааны яамны хойд замд уржигдар 18.30 цаг үед дипломат дугаартай автомашины жолооч явган зорчигчийг мөргөжээ. Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны жолооч 44 настай, Францын иргэн М уг ослыг гаргасан байна. Тодруулбал, “Мицүбиши пажеро” маркийн машин жолоодож явсан тэрбээр иргэн явган зорчигч 32 настай иргэн У-г мөргөж, гэмтээсэн аж. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нар шалгаж буй. Осолд өртсөн зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, жолооч хурдаа тохируулж, хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэх үүрэгтэй. Гэхдээ хуульд зааснаар зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарсан нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж магадгүйг хэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)