Францын шоронд хүн барьцаалжээ

Францын Конде-сюр-Сарт хотын шоронд хоёр хүн барьцаалагдсан тухай өчигдөр /2016.06.11/BFM суваг мэдээллээ. “Шоронгийн өдрийн хоолны үеэр нэг хоригдол хоёр харгалзагчийн анхаарал суларсныг ашиглан барьцаалсан” гэж Засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн Фредерик Эко тус сувгаар ярьжээ. Хоёр харгалзагчийн нэг дадлагын хүн байсан бөгөөд хэрэгтэн гар хийцийн хутга хэрэглэсэн байна. Барьцаалагч өөрийг нь гэр бүлтэй нь ойрхон байдаг шоронд шилжүүлэхийн шаардаж байгаа аж. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Хууль зүйн яаманд хямралын төв байгуулагджээ. Өнгөрсөн гуравдугаар сард тус шоронд төстэй хэрэг гарч байжээ. 30 жил хоригдох ял авсан хэрэгтний эхнэр уулзалтаар ирэхдээ нууцаар хоёр хутга хамгаалалтын постоор оруулж дөнгөсөн бөгөөд түүнийхээ тусламжтайгаар хоёр хуяг руу дайрсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)