Францын тэргүүн хатагтай сэтгүүл зүйдээ үлдэнэ

 Францын тэргүүн хатагтай Валери Триервейлер 22 жил хамтран ажилласан долоо хоног тутмын “Paris Match” сэтгүүлдээ ажлаа үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай долоо хоног тутмын мэдээллийн “L’Express” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Рено Ревель блогтоо бичсэн байна.

Хатагтай Триервейлер дээрх хэвлэлтэй гэрээгээ сунгахыг зөвшөөрсөн хэдий ч цаашид улс төрийн сэдвээр бичихгүй гэнэ. Үүний оронд “Миний зүрхний цохилолт” нэртэй буланд нь сардаа хоёр удаа урлагийн талаар нийтлэл туурвих юм байна. Телевизийн “Direct-8” сувагт хөтөлдөг байсан “2012 оны улс төрийн кампанийн хөрөг” улс төрийн ток-шоугаа В.Триервейлер өнгөрсөн оны намар зогсоосон.

Францын “Huffington Post” сонинд бичсэнээр, улс төрийн амьдралын үйл явдлыг алдаа эндэгдэлгүй, бодитой мэдээлэхэд түүнд түвэгтэй болж ирсэн учраас ийм алхам хийхэд хүрчээ.

Х.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)