Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүний шинжилгээ сөрөг гарчээ

Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. 

Өчигдөр 15:41 цагийн байдлаар нийт 149 хүн халдваргүй нь тогтоогдсон юм. /Өчигдөр: 2020.03.12/

Харин нэмээд 58 хүний хариу ийнхүү сөрөг гарчээ. Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн /үүнд Англи Улсын иргэн багтаж буй/ болон бүгд 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай 149+58 нийт 207 хүн шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)