Францад сурагч сургуулийн орчинд гар утас хэрэглэхээ болино

Францын сурагчид энэ оны есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд утсаа гэртээ орхих эсвэл заавал унтраах шаардлагатай болжээ. Францын Боловсролын сайд Жан-Мишель Бланке санаачлагаар 3-15 хүртэлх насны хүүхдүүд сургууль дээрээ ухаалаг утас, интернетэд холбогддог төхөөрөмж авчрахыг хориглосон хуулийн төслийг баталжээ. Энэхүү бодлогыг эрх мэдэлтнүүд муу зуршлаас хүүхдийг хамгаалах, ангид эмх цэгцтэй байдлыг бий болгоход шаардлагатай хэмээн тодорхойлж байна.

Лондоны эдийн засаг, улс төрийн сургуулийн хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн орчинд гар утсыг хориглох нь хүүхдүүдийн сурлагын дүнд эерэгээр нөлөөлдөг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)