Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 орчим иргэн ирнэ

Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Уг онгоц маргааш буюу есдүгээр сарын 24-ний 05:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 250 орчим иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)