ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтийн агшнууд

Үндэсний их баяр наадмын нээлтийг догдлон хүлээдэг монголчууд энэ жил сэтгэлдээ хүрсэн сайхан тоглолтуудыг хүлээн авч, сэтгэл нь огшсон гэдэгт итгэлтэй байна. Учир нь үе үеийн урлагийн нэрт зүтгэлтнүүд энэ жилийн нээлтийн ажиллагааг сайхан болсныг хэлж байв.

Наадмын нээлт 11.00 цагаас эхэлж, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа. Үүний дараа баярын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр “Их эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ. Хүлэг морьд чинь хурдан байна, хүчит бөхчүүд чинь мэхтэй байна, харваачид чинь мэргэн байна. Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй. Мөнх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ" гэв. 

Наадмын нээлтэд энэ жил ойн баяр нь тохиож буй Богд хааны мэндэлсний 150 жил, Халх голын 80 жил, Атарын 60 жил, Нийслэл хотын 380 жил зэрэг түүхэн үйл явдлыг дүрслэн харууллаа. Мөн Халх голын байлдааны ялалтын 80 жилийг илүүтэй онцолсон нь үзэгчдийн сэтгэлийг огшоолоо.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 шахам уран бүтээлч, 600 цэргийн алба хаагч, арын албанд 300 орчим хүн ажиллажээ. Гэрэл зургуудыг сонирхуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)