ФОТО: Явган зорчигч өөрөө гэрлэн дохиог удирдана

Өнөөдрөөс эхлэн Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур ажиллаж эхэллээ.

Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа юм. Энэхүү зохион байгуулалтыг хийснээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Гэрлэн дохионы товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах зургаан гарцны уулзварт байрлуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)