ФОТО: “Эх орон дуудаж байна”

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч Хотын дарга зөвшөөрөөгүй.

Тодруулбал, Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнайд “Арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн мэдэгдсэн.

Гэвч тус хөдөлгөөнийхөн жагсаал цуглааны хугацааг сунгах боломжгүй хэмээн мэдэгдэж өчигдөр төв талбайн зүүн талд багагүй хугацаанд жагсаад тарцгаасан.

Тэгвэл НЗДТГ-аас өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу өнөөдөр төв талбай дээр "Эх орон дуудаж байна" жагсаал эхэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)