ФОТО: Эх орончдын өдөр тохиож байна

Монгол улсын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр тус намын удирдлагууд, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Цэцэг өргөх ёслолд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүд, намын Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. Их жанжин Д.Сүхбаатар “Өөрийн тусгаар тогтносон улс орноо батлан хамгаалж ард түмнийхээ энх амгалан байдлыг үүрд мандуулахын тулд манай бүхий л ажил зориулагдах болно” хэмээн хэлж байсан түүхтэй.

Эх орон тусгаар тогтнолоос эхэлдэг, тийм ч учраас туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн эх орончдын гавъяа зүтгэлийг бид мартах учиргүй гэдгийг МАН-ын удирдлагууд онцолж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)