ФОТО: Энхийг сахиулах 10 дугаар ээлжийн баг жанжин тугт хүндэтгэл үзүүллээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг Зэвсэгт хүчний жанжин тугт хүндэтгэл илэрхийлэх ёслол ЗХЖШ-ын жагсаалын талбайд өнөөдөр боллоо.

Тус улсад явуулж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн цэргийн багийн 120 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багт 6 эмэгтэй алба хаагч байгаа юм.

Ёслолын нээлтийн үеэр багийн нийт бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэхээс гадна улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Мөн цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг тухайн газар оронд үүсэж болзошгүй цагийн байдалд ойртуулан, өдөр шөнө, байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, тэдний үүрэг гүйцэтгэх сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлсэн” гэдгийг дурдаад цэргийн багийн захирагч дэд хурандаа Н.Цэцэнхүүд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)