ФОТО: Цагаан дарь эх бүтээх уламжлалыг сэргээжээ

Цагаан Дарь эх бурхныг нэг өдөр бүтээх зан үйл өнөөдөр Богд хааны ордон музейд болж байна. "Соёлоор гийгүүлэхүй" ТББ, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын Бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн 10 гаруй уран бүтээлч уламжлалын дагуу, нар мандахаас жаргахын хооронд амжиж Цагаан дарь эхийг бүтээх юм.

Хорьдугаар зууны эхэн үеэс эхлэн Их хүрээнд сар бүрийн шинийн найманд Цагаан Дарь эх бурхны хөргийг нэг өдөрт бүтээн зурдаг уламжлал тогтжээ. Энэ нь 1924 он хүртэл үргэлжилсэн байна. Ер нь бурхдыг зурахад маш их хугацаа шаарддаг. Харин хүний нас охордох ч юм уу, цаг тулсан үед насыг нь уртасгахын тулд нэг өдөрт багтаан Цагаан дарь эх бурхныг бүтээдэг зан үйл байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)