ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэргээн засах иж бүрэн төвтэй боллоо

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянгол дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны төв ашиглалтад орлоо.

БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь 14.990 метр квадрат талбайтай.

Олон улсын стандартад нийцсэн сэргээн засах төв нь 250 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортой, гадуур амбулатори эмчилгээнд өдөртөө 250 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд өдөрт нийт 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах хүчин чадалтай юм.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, түүний өмнөх сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Ундраа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар болон тус төсөлд гар бие оролцсон хоёр орны төлөөлөгчид оролцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)