ФОТО: Хотын дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус өчигдөрийн хуралдаанаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг олонхи дэмжсэн. Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг батламжлуулахаар Ерөнхий сайдад НИТХ-аас албан тоот өнөөдөр хүргүүлсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилох НИТХ-ын шийдвэрийг батламжилсан байна.

Улаанбаатар хотын шинэ Засаг дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч, Улаанбаатар хотын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас ажлаа хүлээн авлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)