ФОТО: Халх голын дайны үзмэрүүдийг дэлгэв

Монголын үндэсний музейд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлээ. Тус үзэсгэлэн нь 14 хоногийн хугацаатай үргэлжлэх аж. 

Үзэсгэлэнд 1939 оны Халх голын дайнд хэрэглэгдэж байсан буу зэвсэг, сум, хувцас хэрэглэл, одон медаль болон бусад эд зүйлсийг дэлгэн харуулжээ. 

Нээлтэд Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриад улсын үндэсний музей хамтран нээж буй уг үзэсгэлэнгийн нээлтэд Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн захирал, доктор Б.Сүхбаатар, ОХУ-ын Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев, ОХУ-ын Буриад улсын үндэсний музейн захирал Т.А.Бороноева нар оролцов.

Халх голын дайнд Орос, Монголын нийт 75 мянган дайчин амь нас, эрүүл мэндээрээ хохирсон баримт бий. Үүний найман хүн тутмын нэг нь буриад эрс байсныг хатагтай Т.А.Бороноева дурсаж байв. Буриадаас Халх голын тулалдаанд 16 мянган хүн оролцож байсны баримт, гэрэл зургийг үзэсгэлэнд дэлгэж буйг тэрээр тэмдэглээд, энэхүү хамтарсан төсөл бүхий үзэсгэлэнг нээхэд дэмжиж ажилласан ОХУ-ын Буриад улсын Соёлын яам, Монгол Улсын БСШУЯ-нд талархалж буйгаа илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)