ФОТО: УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын гишүүнээр өнөөдөр элслээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гишүүний батлахыг нь тус намын байранд гардуулан өгөв.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ, "Ардчилсан нам шинэчлэлийн бодлогоо сүүлийн гурван жил хэрэгжүүлж 200 мянган гишүүнтэй болж чадсан. Таван намын нийлмэл Ардчилсан нам нь сүүлийн гурван жилд үзэл бодлын хувьд нэгдмэл байж чадаагүй. Эрх чөлөө, ардчиллын төлөө нэгдсэн юм. Тэр утгаараа эрх чөлөөний таван тулгуур дээр баруун төвийн үзэл баримтлалтай нам болон төлөвшлөө. Энэ цаг үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү 1994 оны Ардчилсан намын гишүүнчлэлээ эргэн сэргээж, хэт олонход хүчтэй сөрөг хүчин болж нэгдэхээр боллоо" хэмээв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-ын гишүүнээр элсэж 2011 онд гарч байжээ. Түүнд намын гишүүнээр анх элсэж байсан огноогоор батлахыг нь сэргээн өгч байгааг АН-ын дарга С.Эрдэнэ онцолж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)