ФОТО: УИХ-ын анхдугаар чуулганыг хаалаа

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдөр хаалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулган хуулийн хугацаандаа өндөрлөж хэлэлцэх асуудлаа шийдвэрлэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, цаашид энэ зарчмаараа чуулганы ажил үргэлжилнэ хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр, "Анхдугаар чуулганы эхэнд таван чиглэлээр ажлын баг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-аас эдийн засгаа тогтворжуулах реформ хийж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжих, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, хянан шалгах дэд хороог байгуулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх зэргээр ажлын баг байгуулж ойрын хугацаанд ажлаа эхлүүлнэ. Анхдугаар чуулган завсарласан ч ээлжит бус чуулганыг удахгүй зарлан хуралдуулна. Ингэхдээ, Зээлийн хүүг багасгах, банк санхүүгийн байгууллагын шинэчлэлийг хийхээс гадна төсвөө тодотгоно. УИХ-ын чуулганы завсарлагааны үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсох юм. УИХ-ын анхдугаар чуулганаар гурван байнгын хороо шинээр байгууллаа. Ингэснээр, зардал нэмэхгүй, ёс зүй, сахилга хариуцлага дээшилж, цахим засаглалын эрх зүйн орчин нэмэгдэж, төсөвт хэмнэлтийн шинэчлэл болно" хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)