ФОТО: “Төрийн үйлчилгээний цахим шилжилт”-ийг танилцууллаа

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд мэдээлэл солилцох, иргэдэд үйлчлэх шат дамжлагыг багасгах “Eservice” цахим системийн танилцуулга өнөөдөр боллоо.

Дээрх системийн давуу тал нь иргэд төрийн үйлчилгээний байгууллагад биечлэн очихгүйгээр мэдээлэл авах, хүсэлт, өргөдөл гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой болох юм. Ингэснээр төр захиргааны байгууллагын үйлчилгээ авах гэж дараалалд зогсох шаардлагагүй болохоос гадна төрийн албан хаагчдын хүнд суртал арилж, иргэдийн цаг хугацааг хэмнэнэ. 

Системийг Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав. Арга хэмжээнд Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)