ФОТО: Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардууллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон болох “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшигийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлагт хүртээлээ.

Тус хамтлаг нь 2018 оны сүүлээр анхны бүтээлээ нийтийн хүртээл болгосноор асар богино хугацаанд дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол агуулгатай нэгэн шинэ дүр төрх, уур амьсгалыг бий болгож чадсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)