ФОТО: Төв цэнгэлдэх хүрээлэнд хамгийн гүйлгээтэй байгаа бизнесүүд

Энэ бол олон нийтийг хамарсан хамгийн том Үндэсний их баяр наадам билээ. Зарим нэг нь худалдан авалт хийн, эхнэр хүүхдээ баясган байхад үлдсэн хэд нь тэнд жинхэнэ бизнес гэдгийг утгаар нь хийн мөнгийг хангалттай олж байгаа нь илхэн харагдана лээ. Өмнө жилүүдийг бодвол ТҮК-ийн ажилчид маш сайн цэвэрлэгээ хийж байсан нь магтууштай. Гэвч тогтсон түрээсийн газаргүй замын хажууханд зогсож буй айраг худалдаачид хэн нэгний ууж дуусгаагүй айрагны үлдэгдлийг хүн харж байгаад буцаан сав руугаа хөнтрөх үзэгдэл ч цөөнгүй харагдсан нь сайхан айраг ууя гэсэн бодлыг минь үлээх шиг л болсон юм. Наадмын хуушуурыг та өөрийн сонголтоор хийж болох ч ариун цэврийн байдлыг нь сайн шалгаж байж үйлчлүүлэх газраа сонгоорой. 

Үүний зэрэгцээ маш сонин, олон янзын бизнес санаанууд тэнд олон бий. Нэг удаа ариун цэврийн өрөө ашиглахад 300 төгрөг, ямар нэг амьтан, баримал гэх зүйлстэй зургаа татуулахад 5000 төгрөг гэх мэт. Наадамчин олон маань ч тэднээр очерлон байн ихэд сэтгэл хангалуун үйлчлүүлж байна билээ. Тэнд хамгийн их хүн шавж буй үйлчилгээний газруудыг сонирхуулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)