ФОТО: Түүхэн амжилтын ЭЗЭД эх орондоо ирлээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ-ээс манай баг мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар оролцож, түүхэн амжилтын эзэн болсон юм.

 “В” хэсэгт багтсан  Монголын баг эхний тоглолтуудад БНХАУ-ыг 12:11, Малайзыг 18:6-аар хожсон ч Унгарын багт дийлдэн шигшээ наймд үлдсэн. Улмаар манай залуус Австралийн хүчирхэг багийг 19:12, Ливаныг 21:18-аар хожиж, аваргын төлөө өрсөлдөх болзол хангасан юм.

Монголын сагсчид аваргын төлөөх тоглолтод Францын багт 19:12-оор дийлдэн мөнгөн медаль авсан.

Зөвхөн сагсан бөмбөг төдийгүй Монголын багийн спортын түүхэнд шинэ хуудас нээж, дэлхийн аваргын медальт анхны тамирчид болсон нь энэ.

Түүхэн амжилтын эзэд өнөөдөр эх орондоо ирлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)