ФОТО: Туульч Э.Баатаржавын “Дэлхийд түгсэн монгол өв соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ

"Дэлхийд түгсэн өв соёл" үзэсгэлэнг Монголын театрын музейд нээлээ. Үзэсгэлэнд МУСГЗ, цуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржав дэлхийд аялан тоглосон 30 гаруй жилийнхээ бүтээлийг харуулсан гэрэл зураг, альбом, бичсэн ном, хөгжим хэрэгсэл, дүрс бичлэг зэргийг дэлгэсэн байна.

Э.Баатаржав одоогоор дэлхийн 90 гаруй орноор аялж, туулиа хайлан, очсон орныхоо тууль, домгийг судалжээ. Тэрбээр өөрийн өвгөдөөс сурсан "Аргил цагаан өвгөн", "Баян цагаан өвгөн" хоймсон туулийн эхлэлээс хайлав. Ямар ч тууль хайлахын өмнө "Алтайн магтаал"-ыг заавал дуудна. Тэгэхгүй бол тууль хүндэддэг гэж тайлбарлав.

"Монголд 500-700 орчим тууль байжээ. Эрдэмтэд 270 гаруйг нь судалсан боловч 150 туулийг уншиж, сонсох хэмжээнд ил болгож байгаа. Тэглээ ч Монголд тууль судлал хоцрогдож, туульчид улам цөөрсөөр байна. Дэлхийд аялж байхдаа сонирхоход нэлээд эртний түүхтэй юм уу том эзэнт гүрэн байсан улс нэг хоёрхон туультай байна. Манай Монголд бол хамгийн олон тууль байдаг" гэж Э.Баатаржав ярилаа.

"Дэлхийд түгсэн өв соёл" үзэсгэлэн энэ сарын 7-ны 12 цаг хүртэл Монголын театрын музейд гарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)