ФОТО: С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, XX зууны манлай улс төрч С.Зориг 1962 оны эл өдөр мэндэлж байв. 1998 оны 10 сарын 2-ны хар өдөр С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн билээ. 

Түүнээс 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байв. Өнөөдөр С.Зориг агсны гэр бүлийнхэн, АН-ын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)