ФОТО: Солонгосын мэдээлийн төв цахим номын сантай боллоо

Монголын залуучуудын холбооны төв байранд байрладаг “Солонгосын мэдээлийн төв”-д Цахим номын сан шинээр нээлээ.

Монголын оюутан залуусын сурч боловсрох хүрээг өргөжүүлсэн энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ЭСЯ тусалсан бөгөөд Мэдээллийн төв байгуулснаас хойш 4000 гаруй солонгос номоор баяжуулж, өдөрт 40 гаруй хүнд үйлчилдэг байна.

Энэхүү номын санд солонгос хэлээр чөлөөт сонголттой, уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны ном, сэтгүүлүүд, үнэгүй интернэтэд холбогдсон суурин компьютерууд, iPad цахим ном уншигч, уншлагын болон лекцийн танхимууд, Wi-fi орчинтой уншлагын өрөөгөөр үйлчлэх юм. Мөн Солонгосын соёлын өдөрлөг зохион байгуулж, тус улсад суралцах боломжуудын талаар зөвлөгөө өгнө.

Тус номын санд КОЙКА олон улсын байгууллагаас сайн дурын ажилтан мэргэжлийн номын санч болон солонгос хэлний багш олон улсын стандартын дагуу оюутан залууст үйлчилдэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)