ФОТО: Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Төрийн цол одон медаль хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, үйлсээрээ манлайлсан иргэдэд Төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Үндсэн хуулийн 33.1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор, Харанга хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг шагнав.

Мөн нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Д.Баянжаргал, хог тээврийн машины жолооч Д.Шаравдорж, Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Ж.Сүхбаатар, УСУГ-ын бохир усны шугамын засварчин У.Эрдэнэтуяа нарт Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)