ФОТО: Намууд сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа

Сонгуулийн ерөнхий 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нэм, эвслүүдэд сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өгөв. Өнөөдөр Ардчилсан нам, Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд намууд батламжаа гардаад байна.

Энэ удаагийн сонгуулиар 15 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцох саналаа СЕХ-д хүргүүлж, бүртгүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамтаар СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардчилсан намыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг олгосон юм. Маргааш үлдсэн нам, эвсэл батламжаа гардана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)