ФОТО: Намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

УИХ-ын сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу энэ сарын 25-ны дотор сонгуульд оролцох улс төрийн намууд Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх заалттай. Хуулийн энэ заалт маргаашаар дуусгавар болж байгаа. Сонгууль өрсөлдөх улс төрийн намууд бага хурал, бага чуулган, ҮБХ-гоо хуралдуулан, мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталсан.

МАН, АН болон МАХН-ын эвсэл өнөөдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)