ФОТО: Монгол уран дархчуудын гайхамшигт бүтээлүүдээс

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог хоёр дахь удаагийн “Монгол дархан 2019” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 124 дархны 162 шилдэг бүтээлийг дэлгэсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тавьжээ.

“Монгол дархан-2019” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол төрийн дархан нэгдсэн холбоо, Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна.

“Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв”-ийн цогц бүтээл шилдгийн шилдгээр шалгарч, “Эрдэм гоёл” XXK–ны урлаачдын “Сүүн зам” бүтээл тэргүүн байрын шагнал хүртэв. Өргөмжлөлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч гардууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)