ФОТО: “Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-ийг эхлүүллээ

Сүхбаатарын талбайд “Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон ордуудыг төрийн мэдэлд авахыг шаардаж, жагсаал зохион байгууллаа.

Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгалын зорилго:

  • Ахуй төрөө цэвэрлэн нам, төр, хулгайч гурвыг салган тусгаарлах
  • Төрийн тэрбумтнаас ард түмний хөрөнгийг эргүүлэн авч улсын өрийг тэглэх
  • Оюу толгой, Эрдэнэт гэх мэт ордуудыг төрд эргүүлэн авч улсаа хөгжүүлэх
  • Хөрөнгөтнүүдэд зориулсан хотхон болон АСЕМ -ын барилга, 570 автобусыг манай улсын ирээдүй болох хүүхдэд зориулах

Мөн төрийн албанд ажиллаж байсан болон одоо байгаа иргэдийг өөрийн хүсэлтээр шалгуулах, шударга гэдгээ тогтоолгох, түүний дараагаар сонгон шалгаруулалтаар төрд ажиллахыг шаардлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)