ФОТО: “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх саналыг эсэргүүцэж жагслаа

“Монгол Тэмүүлэл” сургуулийн эцэг, эхчүүд БСШУСЯ-ны удирдлагуудаас тус сургуулийг өмчлөлийн байрнаас нь хөөж, хүүхдүүдийг улс төрийн золиос болгон хохироох гэж байгааг эсэргүүцэж өнөөдөр жагсаал зохион байгууллаа.

Төрийн өмчийн хорооноос уг байрыг “Монгол Тэмүүлэл” сургуульд бүрэн эзэмшүүлсэн байдаг боловч өдгөө сургуулийн сурагчдын тоо цөөн гэсэн шалтгаанаар “Худалдаа үйлдвэрлэлийн сургууль”-ийн байр луу нүүлгэх шийдвэрийг гаргасан ажээ.

Энэ тал дээр эцэг эхчүүдийн төлөөлөл “Олон улсын стандарт шаардлагад нийцсэн байрнаас сурагчдыг ялгаварлан гадуурхан хөөлөө” гэх байр суурьтай байна. Мөн олон улсын Кембрижийн системийн дагуу тохижилт, сургалттай сургуулийн байранд нь сурагчдыг сурах эрхээр нь хангаж өгөхийг шаардаж байна. Яамны зүгээс одоогийн байдлаар албан ёсны хариу шийдвэр хэлээгүй. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт энэ үйлдлээ зогсоохыг хүссэн шаардлагыг хүргүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)