ФОТО: Монголын пионерүүд 94 нас хүрлээ

94 жилийн өмнөх энэ өдөр Монголын хүүхдийн анхны байгууллага Пионербн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Монголын суут зохиолч Дашдоржийн Нацагдорж санаачлан “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” байгуулан, пионерын сүлд дууг ч зохиосон түүхтэй.

1925 оны 5 дугаар сарын 8-ны энэ өдөр улаан бүч зүүсэн хүүхэд багачууд "Бүхий олон багачууд аа, бүрхсэн улаан тугаа..." гээд л бүрээ үлээж, бөмбөр нижигнүүлэн жагсаж, гар, хөлөө нийлүүлэн алхаж, шинэ сургууль боловсролын уухайг хадуулж явсан байна. Энэ өдрийг санагдуулам бөмбөр нижигнүүлэн, бүрээ цангинуулан, улаан бүч зүүсэн хүүхэд, хүүхдийн байгууллагын ахмадууд өнөөдөр Д.Нацагдоржийн хөшөөний өмнө хүндэтгэлийн цуглаан хийлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)