ФОТО: Монголд анх удаа "Нойрны төв"-ийг нээлээ

Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд “Нойрны төв”-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байгуулагдсан тус төвд нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй, хурхирдаг хүмүүс хандаж болох аж.

Манай улсын хэмжээнд нойрны асуудалтай, нойрны эмгэгтэй иргэд цөөнгүй байдаг ч энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байжээ.

Нойр нь бие организмын оршин тогтнох онцгой хэлбэр юм. Хүн дундажаар өөрийн амьдралын гуравны нэгийг унтахад зориулдаг бөгөөд тогтмол нойроо алдах нь эрүүл мэндэд уршигтай байдаг гэнэ. Насанд хүрсэн хүний өдөрт 7-8 цаг, хүүхэд 10 цагаас унтах хэрэгтэй гэсэн зөвлөмж бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)