ФОТО: Контемпорари урлагийг илэрхийлэх “Шинэлэг санаа 2019”

Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс санаачлан Нийслэлийн боловсролын газар хамтран, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын, Дүрслэх урлаг дизайн технологийн багш нарын уран бутээлийн наадмыг “ОРД” арт галерейд “Шинэлэг санаа 2019” нэртэйгээр зохион байгууллаа.

Энэхүү наадам нь Ерөнхий Боловсролын сургуулиудын дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын авьяас билэг, уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох, багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Тус наадамд уран зураг. уран баримал. ардын урлаг. чимэглэх урлагийн төрлөөр 67 багшийн 108 бүтээл дэлгэгдлээ. Гранпри шагналийг Глобал сургуулийн багш Б.Бөртэ-Үжингийн “Өд, Нар” нэртэй уран зургийн бүтээл шалгарав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)