ФОТО: Иргэний хөдөлгөөнийхөн Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзээд, СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.

Үүнтэй холбогдуулан Ц.Мөнхбаяр, “Босоо Хөх Монгол” П.Шинжээравдан тэргүүтэй иргэд “МАХН”-ын дарга Н.Энхбаярыг СЕХ бүртгэхгүй байгааг эсэргүүцэж байна.

Тэд Сонгуулийн Ерөнхий хорооны даргатай заавал орж уулзаж шаардлага өгнө хэмээн дайрчээ. Улмаар хамгаалалтын албаныхны шаардлагыг эсэргүүцэж үймээн үүсгэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)