ФОТО: Зуурмагийн миксер 13 автомашинтай мөргөлдөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол гарчээ

Өчигдөр шөнийн 23 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастын замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Howo маркийн 44 настай, эрэгтэй жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, долоон Toyota Prius маркийн автомашинууд болон 3 айлын хашаа мөргөсөн байна.

Ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтжээ. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)