ФОТО: Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг Урьдчилан хорих 461-р ангид саатуулахаар авч явлаа

Эрүүгийн цагдаагийн алба ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн. Мөн цагдаагийнхан холбогдогчдыг цагдан хорих саналаа Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокуроруудад хүргүүлсэн юм.

Энэхүү Эрүүгийн цагдаагийн албаныхан албан өрөөнд нь нэгжлэг хийж дууссаны дараа Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачлаа. Тэднийг 48 цагийн хуулийн хугацаанд саатуулах ба үүний дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг хуулийн байгууллага шийдвэрлэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)