ФОТО: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж , Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)