ФОТО: Гэрлэх ёслолын ордонд 38 хос гэрлэлтээ батлуулав

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд өнөөдөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан олон жил ханилсан хосуудын хуримын ёслолыг Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 38 хос хуримаа хийсэн байна. Сонирхуулахад, 60-аас дээш жил ханилсан хосууд Очир эрдэнийн хурим, 45-аас дээш жил бол Алтан хурим, 30-аас дээш жил бол Мөнгөн хурим хийдэг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)