ФОТО: ГССҮТ анх удаа яаралтай тусламж үйлчилгээнд нисдэг тэрэг ашиглалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг буулаа. Тус төв эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан.

Ингэснээр яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд ГССҮТ-ийн хувьд нийт ирж буй иргэдийн 30 хувь нь орон нутгаас ирдэг байна. 21 аймгаас өвчтөн хүлээж авдаг тус төвийн хувьд яаралтай тусламж үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг болох нь эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл болох юм. Өнөөдрийн хувьд туршилтын буултыг хийсэн бөгөөд цаашид гэрээ хийсний дараагаар тогтмолжих юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)