Фото: Волейболын "Холбооны цом" тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг цомын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд 14 хоногийн турш үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд найман байгууллагын 11 баг оролцсон юм.

Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай Спортын мастер Б.Энхзаяа ахлагчтай “ЭНАГУРЭ алт, ОУХМ Я.Энхмаа дасгалжуулагчтай Спортын мастер Э.Эрдэнэзаяа ахлагчтай “Эрчим” мөнгө, Спортын мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай Спортын мастер Г.Энхсайхан ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг хүрэл медалийн болзол хангажээ.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Д.Солонго дасгалжуулагчтай Спортын мастер А.Даваажаргал ахлагчтай “Хасу мегастарс” баг түрүүлж, Спортын мастер Б.Мөнгөндөлөөр удирдуулж, Спортын мастер А.Мөнхбаярын ахалсан “Алтайн барс” мөнгө, Б.Даринчулуун дасгалжуулагчтай ОУХМ Э.Сайнбилэг ахлагчтай “Эрчим” баг хүрэл медалийн эзэд боллоо.

Алтан медаль хүртсэн эмэгтэй баг

Алтан медаль хүртсэн эрэгтэй баг

Мөнгөн медаль хүртсэн эмэгтэй баг

Дэд байрт орсон эрэгтэй баг

Хүрэл медаль хүртсэн эмэгтэй, эрэгтэй баг

Шилдэг дасгалжуулагч: Б.Хэрлэн (ЭНАГУРЭ), Д.Солонго (Хасу мегастарс)

Шилдэг давуулагч: Б.Сүнжидмаа (Эрчим), Б.Анхбаяр (Алтайн барс)

Шилдэг довтлогч:  Д.Үнэнтуяа (Алтайн барс), З.Цэнд-Аюуш (Эрчим)

Шилдэг хаагч: Г.Энхсайхан (Тэнүүн-Огоо), Э.Сайханбаатар (Тэнүүн-Огоо)

Шилдэг холбогч: А.Уранчимэг (Эрчим), М.Мөнхсайхан (Хасу мегастарс)

Шилдэг тэгш тоглогч: Г.Хонгорзул (ЭНАГУРЭ), А.Даваажаргал (Хасу мегастарс)

Ялалтын агшин

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Э.Харцага


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)