ФОТО: БНХАУ-ын Элчин сайдын яам “Сүрьеэгүй Монгол” төсөлд 100 мянган юань хандивлав

"Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаагийн хэрэгжүүлж буй “Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төсөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 100 мянган юань хандивлажээ. Энэхүү хандивыг "Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал" төслийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “Энхрий Эрдэнэ" санд өнөөдөр гардуулав.

Дэлхийн миссийн тэмцээнд хүмүүнлэгийн үйлсээрээ "Шилдэг-20”-д шалгарсан тэрбээр энэхүү төслийг санаачлан, өнгөрсөн оны 10 дугаар сараас сайн дурын ажил явуулж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)